Мэдээ

Mongolian Digestive Disease Week 2025, 2026

Хоол боловсруулах эрхтэн, элэг судлалын салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулдаг хурал билээ.

Б.УянгаЭмч, брэнд менежер2026.10.273 мин
Mongolian Digestive Disease Week  2025, 2026

Mongolian Digestive Disease Week  2025, 2026: Хоол боловсруулах эрхтэн, элэг судлалын салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулдаг хурал билээ.

Дэлхийн хоол боловсруулах эрхтэн, элэг судлалын салбарын хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурал болох Digestive Disease Week (DDW) нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс эмч, судлаач, эрдэмтэн, эм үйлдвэрлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг. Энэхүү хурал нь шинжлэх ухааны шинэ нээлт, эмчилгээний дэвшил, оношлогооны шинэ технологи болон клиник практикт нэвтрэх боломжтой инновацуудыг танилцуулдгаараа онцлог юм.

2025, 2026 оны DDW хурлуудын үеэр хоол боловсруулах эрхтэн болон элэг судлалын салбарт хэд хэдэн чухал чиг хандлага тодорхой болсон. Юуны өмнө элэгний өөхжилттэй холбоотой өвчин (MASLD/MASH)-ийн эрт илрүүлэлт, эмчилгээний шинэ боломжууд өргөн хэлэлцэгдэж, эмийн болон эмийн бус эмчилгээний үр дүнгийн талаар олон судалгааг танилцуулсан. Мөн архаг элэгний өвчний эрсдэлийг үнэлэх, элэгний хатуурал болон элэгний хавдрыг эрт үе шатанд илрүүлэх шинэ аргачлалууд онцгой анхаарал татсан.

DDW 2026 хурлын өөр нэг онцлох сэдэв нь хиймэл оюун ухаанд (AI) суурилсан дурангийн оношлогоо байлаа. Судалгаануудаас харахад AI технологийг дурангийн шинжилгээнд ашигласнаар полип болон бусад эмгэг өөрчлөлтийг илрүүлэх нарийвчлалыг сайжруулах, эмчийн шийдвэр гаргалтыг дэмжих боломж нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ AI-ийг эмнэлгийн өдөр тутмын практикт аюулгүй, үр дүнтэй нэвтрүүлэх асуудал ч өргөн хэлэлцэгдсэн.

Мөн гэдэсний бичил биетэн (gut microbiome)-ийн судалгаа, үрэвсэлт гэдэсний өвчин (IBD)-ийн шинэ биологик болон жижиг молекулт эмүүд, эрт үеийн бүдүүн гэдэсний хавдрын илрүүлэлт, дижитал эрүүл мэндийн шийдлүүд DDW-ийн үндсэн сэдвүүдийн нэг байлаа. Судлаачид хувь хүнд тохирсон оношлогоо, эмчилгээний загвар нь ирээдүйн гастроэнтерологийн хөгжлийн гол чиглэл болохыг онцолсон.

Элэг судлалын чиглэлээр архаг үрэвслийг бууруулах, элэгний үйл ажиллагааг хамгаалах эмчилгээний талаарх судалгаанууд мөн үргэлжилсээр байгаа бөгөөд клиник нотолгоонд суурилсан эмчилгээний ач холбогдлыг онцлон хэлэлцэв. Энэ нь элэгний өвчний оношлогоо, эмчилгээний шинэ боломжуудыг эрэлхийлж буй эмч, судлаачдын хувьд чухал мэдээллийн эх сурвалж болж байна.

Next Generation Health компани нь дэлхийн эмнэлзүйн судалгааны хөгжил, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад ивээн ьэьгэгчээр оролцон SNMC, GLT бүтээгдэхүүний сүүлийн үеийн судалгааг танилцуулан мөн бусад  танилцуулагдаж буй шинэ мэдээллийг тогтмол судалж, Японы нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсоор нийлүүлэн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хүргэхийг зорьдог. Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна дэлхийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг Монголын эрүүл мэндийн салбарт ойртуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь эмчилгээний зөвлөгөө биш болно. Эмчийн зөвлөгөөг баримтлана уу.

DDW 2025 2026 МЭДЭЭDDW 2025 2026 МЭДЭЭDDW 2025 2026 МЭДЭЭ
Хуваалцах

Холбоо барих

Мэргэжлийн зөвлөгөөг үнэгүй авна уу

Манай эмч зөвлөхүүд таны эрүүл мэндэд тохирох Японы бүтээгдэхүүнийг сонгоход тань туслахад бэлэн байна.