Нэкст Женерэйшн Хеалт ХХК

Эрүүл жаргалтай амьдралын төлөө

Эрүүл мэндийн салбарт дэлхийн стандартыг нэвтрүүлэх зорилгоор 2004 онд Бридж Корпорацийн салбар нэгж болон үйл ажиллагаагаа эхлүүлж, 2016 онд албан ёсоор Нэкст Женерэйшн Хеалт ХХК-ийг үүсгэн байгуулсан.

2004
Үйл ажиллагаа эхэлсэн
13
Түнш үйлдвэрлэгч
25
Ажилтан

Компанийн танилцуулга

Япон чанарыг Монголд хүргэгч

Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Монгол хүний эрүүл, жаргалтай амьдралын төлөө” уриан дор дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон нийлүүлж, ард иргэдийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө сэтгэл, зүтгэл, итгэлээр тулгуурлан тасралтгүй ажиллаж ирсэн.

Өнөөдөр манай компани эрүүл мэндийн салбарт өргөн хүрээний түншлэл, хүний нөөцийн сүлжээг бий болгож, туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд илүү ойртсон, орчин үеийн дижитал шийдэл бүхий цахим эмийн сангийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

2004 онд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Монгол Улсад импортлон оруулсан анхны бүтээгдэхүүнүүд нь Stronger Neo-Minophagen C тарилга болон Glycyron шахмал эм байсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, салбартаа тэргүүлэх байр сууринд хүргэж чадсан туршлагатай.

Үзэл баримтлал

СэтгэлИтгэлЗүтгэл

Сэтгэл, Итгэл, Зүтгэл гэсэн гурван тулгууртай. Бридж Корпорац нь сайхан СЭТГЭЛ, ИТГЭЛ-ийг өвөрлөж дэлхийн хэмжээнд эдийн засаг, бизнес, соёл, хүмүүсийн сэтгэлийг холбох гүүр нь байж, ШИНЭ БАЯЛАГ-ийг уйгагүй ЗҮТГЭЛ-ээр бүтээх үйл ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлнэ.

Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг эм, эрүүл мэндийн шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх, хүн бүрийн эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих.

Алсын хараа

Эм ханган нийлүүлэлтийн салбарт тэргүүлэх, итгэл даасан, инновацид суурилсан компани болж, Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх.

Бидний уриа

Эрүүл жаргалтай амьдралын төлөө.

Үнэт зүйл

Юунд итгэдэг вэ?

Итгэлцэл

Харилцагч, түнш, хэрэглэгч бүртэй бат бөх, урт хугацааны найдвартай харилцаа тогтоох.

Шинэлэг байдал

Импорт, агуулах, түгээлтийн процессыг орчин үеийн дижитал шийдлээр шинэчилж, салбартаа инноваци түгээх.

Өвчтөн төвтэй хандлага

Эцсийн хэрэглэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг нэгдүгээр зорилт болгох.

Хариуцлага

Чанар, ёс зүй, ил тод байдлыг үйл ажиллагааны бүх шатанд мөрдөх.

Хүртээмж

Шаардлагатай эм, бүтээгдэхүүнийг аль ч бүс нутагт, цаг алдалгүй хүргэх.

Нэгдэл ба хамтын хүч

Дотоодын болон олон улсын үйлдвэрлэгч, эмийн сан, эмнэлэг, төрийн байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах.

Бизнесийн бүтэц

Үйл ажиллагааны чиглэлүүд

01

Эм, тариа

GLT, SMNC, Seirogan

02

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн

Aminosan, Nyusankin-no Chikara, Ohdo, Glucosamin, Kyushin, DHC, Orihiro, The Premium NMN 49500

03

Шим тэжээллэг хүнс

Spirulina, Nobirun

04

Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл

Ахуйн, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж

05

Сургалтын тоног төхөөрөмж

PASCO

06

Цахилдаг эмийн сан

Өөрийн болон бусад бүтээгдэхүүн — эм, нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийн хэрэгслийн онлайн худалдаа

Компанийн засаглалын бүтэц

  1. 01Хувь нийлүүлэгчдийн хурал
  2. 02Төлөөлөн удирдах зөвлөл
  3. 03Хяналтын зөвлөл, Ерөнхий аудитор
  4. 04ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
  5. 05Бизнес хөгжлийн зөвлөл
  6. 06Гүйцэтгэх захирал
  7. 07Бизнес удирдлагын зөвлөл
  8. 08Санхүү, хүний нөөц хариуцсан дэд захирал
  9. 09Дотоод хяналт
  10. 10Стратеги, төлөвлөлт, судалгааны газар
  11. 11Бизнесийн удирдлага, маркетингийн газар
  12. 12Санхүү, нягтлан бодох бүртгэлийн газар
  13. 13Худалдаа борлуулалтын хэлтэс
  14. 14Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
  15. 15Хүний нөөцийн хэлтэс

ТУЗ-ийн гишүүд, удирдлагын баг

Удирдлага

Даваажавын Ганхуяг

Даваажавын Ганхуяг

ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч

Ажлын туршлага

  • 2016 оноос одоог хүртэл Бридж корпорацын ТУЗ-ийн дарга
  • 2004–2016 он Улсын Их Хурлын гишүүн
  • 2012–2014 он Уул уурхайн яамны сайд
  • 2004–2016 он УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
  • 2007–2008 он УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 1993–2004 он Бридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 1991–1993 он Бридж ХХК-ийн Дэд захирал
  • 1989–1991 он Говь ХХК-ийн Ээрэх будах үйлдвэрийн технологийн инженер
Лундаагийн Даваажаргал

Лундаагийн Даваажаргал

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч

Ажлын туршлага

  • 2022 оноос Япон улс дахь Монгол улсын Элчин сайдын яамны консул
  • 2016–2022 он Эвридэй Интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2014–2016 он Япон улс дахь Монгол улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөх
  • 2013–2014 он Бридж ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004–2013 он Бридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2000–2004 он Япон улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга
  • 1996–2000 он Гадаад харилцааны яамны Хянан шалгагч
  • 1991–1996 он Бридж ХХК-ийн Дэд захирал
  • 1988–1991 он Говь ХХК-ийн Инженер, технологич
Ганхуягийн Түмэндэлгэр

Ганхуягийн Түмэндэлгэр

ТУЗ-ийн гишүүн

Ажлын туршлага

  • 2019 оноос одоог хүртэл Бридж корпорацын ТУЗ-ийн гишүүн
  • 2019 оноос одоог хүртэл Бридж ХХК-ийн Дижитал маркетинг, мэдээллийн технологийн хэлтсийн дарга
  • 2017–2019 он Бридж ХХК-ийн СТШГ-ын хөгжлийн судалгаа, төсөл хариуцсан менежер

Боловсрол

  • 2020–2022 он Harvard ManageMentor хөтөлбөр, менежмент
  • 2018–2021 он Maastricht School of Management, бизнесийн удирдлага
  • 2014–2018 он Хүмүүнлэгийн ухааны их сургууль, эдийн засаг
  • 2011–2013 он Santa Monica College, интерьер дизайн
  • 1998–2009 он Сант сургууль, ерөнхий боловсрол
Буян Баасансүрэн

Буян Баасансүрэн

Гүйцэтгэх захирал

Үйл ажиллагааны танилцуулга

Үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Манай компани дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн чанартай, эрэлт хэрэгцээтэй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг импортлон Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажилладаг.

Stronger Neo-Minophagen C, Glycyron

Стронгер Нео Минофаген-C тариа, Глицирон шахмал — B, C, D вирусийн шалтгаант элэгний архаг өвчний үед элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмжих, архаг үрэвслийн үед элэгний үйл ажиллагааг хамгаалах үйлчилгээтэй.

Seirogan

100% ургамлын гаралтай бөгөөд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого, бөөлжилт, суулгалтыг гэдэсний хэвийн орчинг алдагдуулахгүйгээр зогсоодог.

Kyushin

Кюүшин зүрхний бэлдмэл — 7 төрлийн ховор түүхий эдийн найрлагатай, зүрхний архаг цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй шинж тэмдгүүдэд өндөр үр дүнтэй.

DHC

DHC брэндийн нэмэлт тэжээлүүд — Япон улсын тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүн.

Japan Algae Spirulina

Спирулина 100% шүлтлэг хөх ногоон замаг — биеийн хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах супер хүнс.

Nobirun

Нобирүн бүтээгдэхүүн — хүүхдийн өсөлтийн болон хараа хамгаалах нэмэлт тэжээл.

Зах зээл дэх байр суурь

Нэкст Женерэйшн Хеалт ХХК нь өндөр чанартай баталгаат эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улсаас импортлон нийлүүлж байгаа хэмжээгээрээ сүүлийн 5 жилд зах зээлд тэргүүлэгч байр сууринд байна.

  • Stronger Neo-Minophagen C

    Монголын зах зээлд элэгний тарианы төрлүүдийн дунд тогтвортой тэргүүлэгч бүтээгдэхүүн.

  • Japan Algae Spirulina

    Ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээс зах зээлийн тэргүүлэгч байр суурийг эзэлсэн, Япон болон дэлхийн хэмжээнд нэр хүндтэй брэнд.

  • Nobirun

    Хүүхдийн өсөлтийн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүн.

Давуу тал

  • 2004 онд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Монгол Улсад импортлогдсон анхны бүтээгдэхүүнүүд нь Stronger Neo-Minophagen C тарилга болон Glycyron таблеткан эм байсан. Эдгээр хоёр бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх хэмжээнд хүргэж чадсан туршлагатай.

  • Stronger Neo-Minophagen C болон Glycyron бүтээгдэхүүнүүд нь 20 жилийн турш Монгол хүний элэгний өвчлөлийн эмчилгээнд амжилттай хэрэглэгдэж байгаа бөгөөд эмчилгээний удирдамжинд орсон, улс даяар бүх шатны эмнэлгүүдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн болсон байна.

  • Эмийн салбарт өргөн хүрээний түншлэл, туршлагатай мэргэжилтнүүдийн баг бүрдүүлсэн.

Хамтрагч байгууллагууд

Дэлхийд танигдсан үйлдвэрлэгчид

Японы Minophagen, Taiko Pharmaceutical, Kyushin, Japan Algae, DHC Corporation зэрэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгчдийн онцгой эрхт дистрибьютороор ажиллаж байна.

  • Minophagen Pharmaceutical
  • Taiko Pharmaceutical
  • Kyushin Pharmaceutical
  • Japan Algae
  • DHC Corporation
  • Takamitsu Pharmaceutical
  • IHM Inc.
  • Orihiro
  • Mono Corporation
  • PASCO
  • SUNGWON Medical
  • Shenzhen Anke High-tech

Товч түүх

Гол үйл явдлууд

  1. 2004

    Япон улсын Minophagen Pharmaceutical компанийн дистрибьютер

  2. 2010

    Япон улсын Taiko Pharmaceutical компанийн дистрибьютер

  3. 2014

    АНУ-ын Pasco компанийн дистрибьютер

  4. 2016

    Эрүүл мэндийн салбар дахь бизнесээ өргөжүүлж Нэкст Женерэйшн Хеалт ХХК-ийг байгуулсан; Япон улсын IHM Inc компанийн дистрибьютер

  5. 2018

    Япон улсын Kyushin компанийн дистрибьютер; Japan Algae компанийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютер

  6. 2020

    Япон улсын Takamitsu Pharmaceutical компанийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютер

  7. 2021

    Япон улсын DHC Corporation-ийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютер; БНСУ-ын SUNGWON Medical компанийн дистрибьютер

  8. 2024

    БНХАУ-ын Shenzhen Anke High-tech компанийн дистрибьютер

  9. 2025

    Япон улсын Орихиро компанийн дистрибьютер

  10. 2026

    Япон улсын Моно корпорацийн дистрибьютер

Танд тохирох бүтээгдэхүүнийг олцгооё

Манай эм зүйчид танд тохирох сонголтыг хийхэд үнэгүй туслана.

Холбоо барих

Мэргэжлийн зөвлөгөөг үнэгүй авна уу

Манай эмч зөвлөхүүд таны эрүүл мэндэд тохирох Японы бүтээгдэхүүнийг сонгоход тань туслахад бэлэн байна.